Бидний тухай

Манай соёл, гэгээрлийн төв нь 2017 онд “Бумшийн бясалгал”-ыг хөтлөн явуулснаар үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сард “ЧУХАГТ ЭРДЭНЭ” соёл, гэгээрлийн төв болж албан ёсоор байгуулагдсан нийгмийн сайн сайхны төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Бид нийгэм олон нийтийг соён гэгээрүүлэх үйлст хувь нэмэр оруулж Буддын мэдлэг ухааныг тайлбарлан таниулах, судалгаа шинжилгээ, бясалгал бүтээл хийх, лекц, сургалт зохион байгуулах, танин мэдэхүйн мэдээллийг түгээх зэрэг ажлыг зохион байгуулж байна.

Хүн ардыг буддын мэдлэг ухаанаар соён гэгээрүүлэх зорилгын хүрээнд 2020 онд “ОЮУНЛАГ ИРГЭН” төслийг санаачлан эхлүүлж, төслийн хүрээнд дараах сургалтыг хөтлөн явуулж байна. Үүнд:

  • Бодь мөрийн зэрэг, төвөд хэл, чойр хосолсон гурван жилийн хөтөлбөр
  • Танин мэдэхүйн аялал, сургалт
  • Бумшийн бясалгал
  • Мигзэмийн бүтээл

2017 оноос гадаад дотоодын Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 8 илтгэл хэлэлцүүлсэн, бичсэн, орчуулсан болон эмхэтгэсэн 17 цуврал ном олны хүртээл болгосон, олон нийтэд хандсан лекц 8 удаа, 1000 гаруй сүсэгтэнд Бумшийн бясалгалыг 10 гаруй удаа, Мигзэмийн бүтээл зэргийг хөтлөн явуулж байна.

Алсын хараа

Алсын хараа

ОЮУНЛАГ ИРГЭД-ийг төлөвшүүлэх

Эрхэм зорилго

Эрхэм зорилго

Буддын гүн ухаан, уламжлалт зан заншил, шинжлэх ухааны мэдлэгийн гурамсан холбоонд тулгуурласан ОЮУНЛАГ ИРГЭД-ийг төрүүлэхэд хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм зорилго болно.

Бидний тухай

Манай хамт олон

Манай төвд ажилладаг хамт олны мэдээлэлтэй танилцана уу.

Бэхийн Дарамбазар
Бэхийн Дарамбазар

Төвийн тэргүүн

Буддын гүн ухаан судлаач, Докторант
С.Дэлгэрмөрөн
С.Дэлгэрмөрөн

Төвөд хэл, нэр орчуулгын багш

Зүүн хүрээ Дашчойлон хийдийн их унзад, Буддын гүн ухаан судлаач
Ш.Пүрэв-Очир
Ш.Пүрэв-Очир

Буддын гүн ухааны багш

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн гэвш
Нямдоржийн Бямбадолжин
Нямдоржийн Бямбадолжин

Тогтсон таалал, Саламын багш

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн бага гэсгүй, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхимийн Буддын гүн ухааны магистрант
Доржхандын Алтаншагай
Доржхандын Алтаншагай

Буддын гүн ухааны багш

МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацангийн гавж, Буддын гүн ухааны багш бөгөөд Бодьсадвын явдалд орохуй, Амарлин оршихуй, үлэмж үзэхүй зэрэг хичээл заана.

Манай сургалтуудаас

2020 онд “ОЮУНЛАГ ИРГЭН” төслийг санаачлан эхлүүлж, төслийн хүрээнд дараах сургалтыг хөтлөн явуулж байна. Үүнд: Бодь мөрийн зэрэг, төвөд хэл, чойр хосолсон гурван жилийн хөтөлбөр, танин мэдэхүйн аялал, сургалт, бумшийн бясалгал, мигзэмийн бүтээл

Бүгдийг үзэх
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ, ЧОЙР, ТӨВӨД ХЭЛ хосолсон гурван жилийн сургалт
БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ, ЧОЙР, ТӨВӨД ХЭЛ хосолсон гурван жилийн сургалт
Д.Алтаншагай, Н.Бямбадолжин, Б.Дарамбазар, Ш.Пүрэв-Очир, С.Дэлгэрмөрөн Сургалт

  Манай төвийн буддын гүн ухаан, бясалгал хосолсон гурван жилийн сургалтын 2026 оны элсэлтийн бүртгэл эхэлж байна. Зорилго: Буддын...

3 жил
50
Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот