Нүүр
Үйлийн үрийн саруул толь

Үйлийн үрийн саруул толь

Тойн Лувсанняндаг
Нимгэн хавтастай
30000 ₮

Та юу тарина, түүнийгээ хурааж авна. Харин чанаргүй, хортой муу үр суулгавал газрын хөрсийг сүйтгээд зогсохгүй бидний эрүүл мэндэд маш аюултай. Сайн чанарын үр суулгавал үржил шимтэй эрүүл үр тариа хурааж авна. Энэ нь эрүүл мэндэд маш тустай. Амьдралын зүй тогтол яг үүнтэй адил юм. Атаа хорсол, уур хилэн, шунал тачаал зэрэг хар буруу санаа өвөрлөн хийсэн ямагт хар мөртэй. Харин зөв бодлоор хийсэн аливаа үйл ямагт цагаан мөртэй. Түр нэг доройтовч үр нь үндэслэхийн цагт эргэж төлжөөд амьдрал аясаараа дэвжин дээшилнэ. Арга байж уу, үр үндэс нь эрүүл, эм мэт шимтэй учраас юм. Энэ бол шалтгаан үрийн үйлчлэх зүй тогтол. Үүнийг Үйлийн үр хэмээх ажээ. Үйлийн үрийг хар цагаан гэж ангилдаг. Нүгэлт үйл нь хар, буянт үйл нь цагаан үйл юм. Өвчин зовлон, ядуу тарчиг байхыг хэн ч үл хүснэ. Хүн болгон аз жаргал, сайхан амьдралыг хүсдэг. Гагцхүү муу бүхний ул мөрийг үндсээр нь тасар тасдаж, сайн сайхны үрийг суулгах хэрэгтэй. Энэ зам мөрийг “ҮЙЛИЙН ҮРИЙН САРУУЛ ТОЛЬ”-д цэлийтэл тов тодорхой өгүүлжээ. Үрийг нь суулгаагүй байж хоосон мөрөөдөл, дэмий горилол юуны хэрэг. Зүгээр суугаад байвал хоосон мөрөөдөл харуусал л үлддэг. Тиймээс үйлийн үрийг мэдэх нь зөв замаа олоход тусална. Аз жаргал бидний гарт бий. Харин хэрхэн яаж түүнийг хүртэх...? “ҮЙЛИЙН ҮРИЙН САРУУЛ ТОЛЬ” таны хөтөч болно.

  • Төвөд хэлнээс орчуулсан: Б.Дарамбазар
  • 2020 онд хэвлэгдсэн

 

Анхааруулга!!!

Манай төвийн бүх бүтээлүүд оюуны өмчийн бүртгэлтэй байдаг тул "Оюуны өмчийн тухай" хуулийн дагуу PDF болон цахим хэлбэрээр та бүхэнд өгөх боломжгүй. 

Хэрвээ та гадаад болон хөдөө орон нутгаас захиалга хийж байгаа тохиолдолд манай төв "Монгол шуудан"-гаар таны захиалгыг илгээх болно. Тиймээс та бүхэн хүргэлтийн хугацааг тооцон захиалга хийнэ үү.

Манай төвийн үйл ажиллагааг хүндэтгэсэнд баярлалаа.

Манай Бүтээлүүдээс

2017 оноос гадаад дотоодын Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 8 илтгэл хэлэлцүүлсэн, бичсэн, орчуулсан болон эмхэтгэсэн 17 цуврал ном олны хүртээл болгосон

Бүгдийг үзэх
Төвөд ярианы хэлний хөтөч
Төвөд ярианы хэлний хөтөч
Эмхэтгэсэн: Ш.Пүрэв-Очир

"Төвөд ярианы хэлний хөтөч" нь хэмжээгээр авсаархан ч аялал болон өдөр тутмын харилцан ярианд тань хэрэг болохуйц чухал үг, өгүүлбэр, тоог латин галиг...

Дэлгэрэнгүй
Зэндмэнэ эрдэнэ
Зэндмэнэ эрдэнэ
Чоймзад лам Данбийдонмэ

Дашдоо гүний Данзанчоймзод лам бол Халхын номын мэргэдийн дотор Чоймзод лам хэмээн алдаршсан одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын хүн юм. “Д...

Дэлгэрэнгүй
Мигзэмийн бүтээл
Мигзэмийн бүтээл
Төвөд хэлнээс орчуулсан Б.Дарамбазар

Дээдийн номд хичээнгүйлэн бясалгал бүтээлд шамдагч та бүхэндээ “Мигзэмийн бүтээл”-ийн тайлбар, уншлага бүхий иж бүрэн бясалгалын судрыг тө...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот