АгуулгаЖилийн бүрийн зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчэн өдрийг бүх нийтээр тэмдэглэн буян номд шамдах үйл ажилллагаанд сүм хийдүүд, Бурхны шашны чиглэлээр ажилладаг ТББ-ууд идэвхтэй оролцдог билээ.
Энэ жил 2024 оны 5 дугаар сарын 17 буюу Зуны тэргүүн сарын шинийн 9-нд “Чухагт Эрдэнэ” соёл, гэгээрлийн төв, Монгол дахь Их Хөлгөний Уламжлалыг хадгалах төв, Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацан хамтран ном соёлын өдөрлөг зохион байгуулав.
Бурхан багшийн сэрэг дүр тэргүүтэн бурхдын чуулганд мандал өргөж усан тахил өргүүлэх, АХА тэмцээн зохион байгуулахын зэрэгцээ Ганжуурын түүхэн уламжлал сэдвээр Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвийн тэргүүн, буддын гүн ухаан судлаач, докторант Б.Дарамбазар лекц уншив. Мөн ном бүтээлээ уншигч олноо танилцуулан түгээж сонорыг нь мялаав.
Хамтран зохион байгуулсан Монгол дахь ИХУХТ болон Гандантэгчэнлин хийдийн Идгаачойнзинлин дацангийн хамт олонд гүнээ талархал илэрхийлье.
https://www.facebook.com/100064668433031/videos/1493180568035885


2026 оны 1 дүгээр сарын 19 - 5 дугаар сарын 28 хүртэл Мигзэм бүтээлийг сүсэгтэн олон ном бясалгалд шимтэгч та бүхэнтэйгээ хамтарч хийхээр зорьж бүртгэ...
Дэлгэрэнгүй
Өчигдөр буюу 2025.10.25-ны бямба гараг, намрын адаг сарын шинийн 4-нд "Мянган ногоон дарь эхийн дэлгэр хурал" 3 дахь жилдээ зохион байгуулагдаж хурал...
Дэлгэрэнгүй
Өмнөд Энэтхэгийн Балданбрайбун Гоман дацангийн хансүр, гэвш лхаарамба Лувсанжалцан дээдэс 2025.10.15-ны өдөр манай төвд морилон саатаж "Очироор огтлог...
ДэлгэрэнгүйМанай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.
info@chukhagt-erdene.mn
99135847, 91117901
ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот