“МОНГОЛ СУДЛАЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛ
Нүүр
“МОНГОЛ СУДЛАЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛ

“МОНГОЛ СУДЛАЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛ

Монгол судлал; Уламжлал ба орчин үе Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2026 оны 8 дугаар сарын 10-13-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.
Уг хуралд 30 орны 546 эрдэмтэн судлаачид хуран чуулж 6 салбар хуралдаанаар олон сайхан илтгэл хэлэлцүүллээ.
Төвийн тэргүүн, МУИС-ийн философи, шашин судлалын тэнхимийн Буддын гүн ухааны докторант Б.Дарамбазар тус хуралд гэвш Лувсанняндагийн "Үйлийн үрийн саруул толь зохиолын үзэл санаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, мөн “Монголын соёл урлаг, утга зохиол” салбар хуралдааны 8 дугаар 12-ны өдрийн үдээс өмнөх хуралдааныг даргалсан доктор, профессор Каренина Коллмар Пауленц (Швейцар)-ын нарийн бичгээр ажиллалаа.
Бидний хувьд орон орны шилдэг эрдэмтдийн илтгэлүүдээс сонсож мэдлэг ухаан тэлсэн өгөөж арвин хурал болсонд баяртай байна.
Хурлын зохион байгуулалт маш сайн, эмх цэгцтэй, хуралдааны дэгийг чанад баримталж байсныг дурдаж эрдэмтэн судлаачдын эрдэм номын үйлст даган баясъя.
Олон Улсын монгол судлалын холбооны удирдлага, хамт олон, ачит багш доктор, гавж (хэргийн тухайд алдрыг нь өгүүлье) Т.Булган, удирдагч багш, доктор, дэд профессор С.Янжинсүрэн, Швейцар улсын Берннийн Их сургуулийн доктор, профессор Каренина Коллмар Пауленц, АНУ-ын Санта барбагийн Их сургуулийн доктор, профессор Весна Волласе нар, Чухагт Эрдэнэ төвийн хамт олон, тусалж дэмжсэн бүх хүмүүст чинхүү талархсанаа илэрхийлж сайн сайхныг хүсэн ерөөе.
May be an image of studying and text

\

Мэдээ, мэдээлэл

Манай үйл ажиллагаатай холбоотой мэдээ, аялалыг та эндээс үзэх боломжтой

Бүгдийг үзэх
“МОНГОЛ СУДЛАЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛ
“МОНГОЛ СУДЛАЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛ
2026-08-13

Монгол судлал; Уламжлал ба орчин үе Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2026 оны 8 дугаар сары...

Дэлгэрэнгүй
Бяцхан ламаа нартаа бэлэг барилаа
Бяцхан ламаа нартаа бэлэг барилаа
2026-05-13

Иргэний болоод дээдийн номын хос мэдлэгт шамдан суралцаж буй бяцхан ламаа нартаа "Бурхан багшийн намтар" зурагт номоосоо өргөн барилаа.Эрдэм номын мөр...

Дэлгэрэнгүй
Эрдмийн баяр 2026
Эрдмийн баяр 2026
2026-05-01

Номын нөхөд минь гурван жилийн сургалтаа дүүргэж эрдмийн баяраа (2026.05.01) хаврын адаг сарын шинийн 15-ны их адистид өдөр өргөн тэмдэглэлээ.Сэтгэлий...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот