МУИС-ийн философи, шашин судлалын тэнхим, “Чухагт Эрдэнэ” соёл, гэгээрлийн төв хамтран “Бодь мөрийн зэргийн сургалтын хөтөлбөр: Уламжлал, шинэчлэл” Эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд Буддын судлалаар толгой цохиж яваа олон эрдэмтэн судлаачид оролцож часхийсэн чанартай илтгэлүүд хэлэлцүүлж маргаан мэтгэлцээн өрнүүлэн сонсогч олны сонорыг мялаалаа.
МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар хурлын үйл ажиллагааг нээж, Философи, шашин судлалын тэнхимийн эрхлэгч М.Отгонбаяр, ажлын хэсгийн ахлагч С.Янжинсүрэн, гишүүд С.Дэмбэрэл, О.Бумдарь, Б.Дагзмаа, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав тэргүүтэй эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцов.
Үндсэн илтгэлийг ачит номын багш гавж (хэргийн тухайд алдрыг нь өгүүлье) доктор Т.Булган тавьж сэтгэл баясган Илтгэлийн салхийг хагалав. Залгамжлан гавж Д.Нямсамбуу, эрдэмтэн Р.Отгонбаатар, доктор Г.Мягмарсүрэн, доктор Д.Даваасүрэн тэргүүтэй лам хувраг, эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлж олны сонорыг сортойлголоо.
Хуралд оролцсон эрдэмтэн судлаач, илтгэгчид, цаг зав гарган ирж шимтэн сонссон сонсогчид, ивээн тэтгэсэн өглөгийн эзэн Ч.Дорждэрэм болон Таны зам ХХК, Бриджэ констракшн ХХК-ий хамт олон, зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн “Чухагт Эрдэнэ” соёл, гэгээрлийн төвийн менежер Б.Болормаа, төвийн багш Ш.Пүрэв-Очир, Бодь мөрийн зэргийн жорвон Ч.Хүрэлбаатар болон Г.Энхтуул, Л.Ганчимэг, Т.Энхмаа, С.Цэрэнбадам, Д.Бүжидмаа, Ч.Чимэддаваа, Д.Энхсайхан тэргүүтэй хамт олонд чинхүү талархал илэрхийлье.
Манай төвийн Ламримын 1, 2, 3-р ангийн суралцагчид багш нарын хамт 2025 оны 8-р сарын 16, 17-ны өдрүүдэд Архангай аймгийн Хотонт сумын нутагт байрлах...
Дэлгэрэнгүй2025 оны 8 дугаар сарын 23, 24-ны өдрийн бямба, ням гарагт "Цагаан шүхэртийн дэлгэр хурал" хурахаар боллоо.Цагаан шүхэрт бол хэл ам, хэрүүл тэмцэл, эл...
ДэлгэрэнгүйНомын нөхдийн хамт Богд Зонхавын хүй цүглэсэн Гүмбүм хийддээ 2025.06.18-нд "Богд ламын 1000 тахилын хурал"-ыг дэлгэр сайхан хурууллаа.Уг хурал нь ачит...
ДэлгэрэнгүйМанай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.
info@chukhagt-erdene.mn
99135847, 91117901
ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот