ГҮМБҮМ ХИЙДИЙН МӨРГӨЛ
Нүүр
ГҮМБҮМ ХИЙДИЙН МӨРГӨЛ

ГҮМБҮМ ХИЙДИЙН МӨРГӨЛ

Мигзэмийн бүтээл хийсэн хэсэг номын нөхдийн хамт Гүмбүм хийдэд мөргөлөөр яваад ирлээ.

Гүмбүм хийд бол Богд Зонхавын мэндэлсэн газар байгуулагдсан төвөдийн зургаан их хийдийн нэг юм.

Зургаан зуун жилийн тэртээ 1357 онд Төвөдийн Хөхнуур муж Сонгинын_ам хэмээх газар нэгэн сод хөвүүн мэндэлж эрдэм мэдлэгийн оройд цойлдон гарсан нь гэлүгвийн шашны тэргүүн Богд Зонхава болой.

Хүй цүглэж эхийнх нь шунх туссан газраас зандан мод ургаж, модны навч бүрийд Арслан хүрхрэлт бурхан буман тоотой урган тодорсон нь эдүгээгийн Гүмбүм хийдийн гол шүтээн Алтан сэвэрт сүм ажээ.

Эрт дээр үеэс монголчууд жин тээн Гүмбүм хийдэд мөргөлөөр зорьдог байсан нь Богд Зонхавын мэндэлсэн газар тул ялгамжаат адис жинлавтайнх буй амуй.

Цэцэг ногоо дэлгэрч тансаг үнэр анхиланхан агаад гороонд нам гүмхэн, мөргөлчид сүм тус бүрээр мөргөн хурал номын дуу сонсон чуулалдана.

Бидний хэсэг нөхөд Богд Зонхавын адис энерги шингэсэн түүхэн дагшин хийд орныг нүдээр үзэн мөргөл үйлдэхийн сац Дарь эхийн мянган тахилын хурал хуруулж буянаа базаан, басхүү Хөхнуур, Өвөрмонголын музей зэрэг газар үзэж харах юм бишгүй их ганзаг дүүрэн явж ирлээ.

Дараа дараагийн мөргөл аялал бий.

Мэдээ, мэдээлэл

Манай үйл ажиллагаатай холбоотой мэдээ, аялалыг та эндээс үзэх боломжтой

Бүгдийг үзэх
ХЭЭРИЙН ДАДЛАГА-2025 амжилттай болж өндөрлөлөө
ХЭЭРИЙН ДАДЛАГА-2025 амжилттай болж өндөрлөлөө
2025-08-18

Манай төвийн Ламримын 1, 2, 3-р ангийн суралцагчид багш нарын хамт 2025 оны 8-р сарын 16, 17-ны өдрүүдэд Архангай аймгийн Хотонт сумын нутагт байрлах...

Дэлгэрэнгүй
"Мянган цагаан шүхэртийн дэлгэр хурал" бүртгэл эхэллээ
"Мянган цагаан шүхэртийн дэлгэр хурал" бүртгэл эхэллээ
2025-08-16

2025 оны 8 дугаар сарын 23, 24-ны өдрийн бямба, ням гарагт "Цагаан шүхэртийн дэлгэр хурал" хурахаар боллоо.Цагаан шүхэрт бол хэл ам, хэрүүл тэмцэл, эл...

Дэлгэрэнгүй
2025 оны хаврын "Гүмбүм хийдийн мөргөлийн аялал" амжилттай боллоо
2025 оны хаврын "Гүмбүм хийдийн мөргөлийн аялал" амжилттай боллоо
2025-06-22

Номын нөхдийн хамт Богд Зонхавын хүй цүглэсэн Гүмбүм хийддээ 2025.06.18-нд "Богд ламын 1000 тахилын хурал"-ыг дэлгэр сайхан хурууллаа.Уг хурал нь ачит...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот