Оюунлаг иргэн төсөл
Нүүр
Оюунлаг иргэн төсөл

Оюунлаг иргэн төсөл

Уламжлалт ёс заншил, буддын сургаал, шинжлэх ухааны үндэслэл гурамсан агуулгатай онол практик хосолсон тусгай хөтөлбөрөөр анхан, дунд, ахисан түвшний сургалтад хамрагдаж, бясалгалаар бататгана. Энэхүү төслийнхөө хүрээнд МУИС-ийн философи, шашин судлалын тэнхим болоод МБШТ Гандантэгчлэн хийдийн дэргэдэх лавайн эгшиг 97.5 радиотой хамтран ажиллаж байна.

Зорилго:

Уламжлалт ёс заншлаа дээдэлсэн, аливаад шинжлэх ухаанчаар ханддаг, зөв мэдлэг сургаалыг эзэмшсэн, сэтгэл зүйн зөв хандлагатай соёлч боловсон, оюунлаг иргэнийг төрүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Та уг төсөлд хамрагдсанаар:

Хувь хүний талаас санаа бодол тайван амгалан болох, сайн төвлөрөх, дотроосоо гэрэлтэх, сэтгэл зүйн зөв хандлага, авах гээхүйн ухаан сууна, саад бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай, асуудалд хүлээцтэй хандаж ухаалаг шийдвэрлэх, өөрийн алдаа дутагдлыг олж харах, засах чадвартай болох болно. Гэр бүлийн хувьд гэр бүлийн гишүүн бүрт хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж ойлголцох чадвар сууна, бүлээн дулаан уур амьсгал аяндаа бий болно, аав ээжээ ачлах, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хань ижлээ энэрэн халамжлах сэтгэл зүйн дадал сууна. Ажилдаа сэтгэлээсээ хандана, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарладаг болно, хувийн асуудлаас урьдаж ажил төрлөө чухалчлан үзэж байгууллагынхаа хөгжил дэвшилд хоёргүй сэтгэлээр зүтгэх эерэг хандлагатай болно.

Мэдээ, мэдээлэл

Манай үйл ажиллагаатай холбоотой мэдээ, аялалыг та эндээс үзэх боломжтой

Бүгдийг үзэх
2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ
2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ
2026-09-02

Зуны дэлгэр сайхан өдрүүд ард үлдэж, эрдэм номын шинэ хичээлийн жил айсуй.“ЧУХАГТ ЭРДЭНЭ” СОЁЛ, ГЭГЭЭРЛИЙН ТӨВИЙН2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН Н...

Дэлгэрэнгүй
“МОНГОЛ СУДЛАЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛ
“МОНГОЛ СУДЛАЛ: УЛАМЖЛАЛ БА ОРЧИН ҮЕ” ОЛОН УЛСЫН МОНГОЛЧ ЭРДЭМТНИЙ XIII ИХ ХУРАЛ
2026-08-13

Монгол судлал; Уламжлал ба орчин үе Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 2026 оны 8 дугаар сары...

Дэлгэрэнгүй
Бяцхан ламаа нартаа бэлэг барилаа
Бяцхан ламаа нартаа бэлэг барилаа
2026-05-13

Иргэний болоод дээдийн номын хос мэдлэгт шамдан суралцаж буй бяцхан ламаа нартаа "Бурхан багшийн намтар" зурагт номоосоо өргөн барилаа.Эрдэм номын мөр...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот