ХЭЭРИЙН ДАДЛАГА-2025 амжилттай болж өндөрлөлөө
Нүүр
ХЭЭРИЙН ДАДЛАГА-2025 амжилттай болж өндөрлөлөө

ХЭЭРИЙН ДАДЛАГА-2025 амжилттай болж өндөрлөлөө

Манай төвийн Ламримын 1, 2, 3-р ангийн суралцагчид багш нарын хамт 2025 оны 8-р сарын 16, 17-ны өдрүүдэд Архангай аймгийн Хотонт сумын нутагт байрлах Түшдийн рашаанд Хээрийн дадлага-2025 хөтөлбөр амжилттай болж өндөрлөлөө. Мөн эртний түүхт адистид ариун дагшин Шанхын хийд, Эрдэнэ зуу хийдээр мөргөл хийв.

Хөтөлбөр нь Бодь мөрийн зэрэг, Чойр, Уншлагын хичээлээр номын нийллэг хийж асуулт хариулт өрнүүлэн өмнөх хичээлийн жилд үзсэн хичээлийн ойлголтыг бататгахад оршсон бөгөөд суралцагчид идэвхтэй сайн оролцлоо. Үйл ажиллагаа төвийн багш нар удирдан явуулж, Энэтхэгийн Брайбун Лосолингийн аграмба Бара ринбүүчи зочин багшаар морилж Ёндонширжүрмаа айлдаж, Ширнэн, Цэнд судрын эш хайрласан нь ихэд бэлгэ дэмбэрэлтэй үйл явдал болов.

Ийнхүү Хээрийн дадлага-2025 хөтөлбөрт уригдаж зочин багшаар морилсон Энэтхэгийн Брайбун Лосолингийн аграмба Бара ринбүүчи, багш нар болон идэвхтэй оролцсон нийт суралцагчдадаа гүн талархсанаа илэрхийлье.

Мэдээ, мэдээлэл

Манай үйл ажиллагаатай холбоотой мэдээ, аялалыг та эндээс үзэх боломжтой

Бүгдийг үзэх
Бяцхан ламаа нартаа бэлэг барилаа
Бяцхан ламаа нартаа бэлэг барилаа
2026-05-13

Иргэний болоод дээдийн номын хос мэдлэгт шамдан суралцаж буй бяцхан ламаа нартаа "Бурхан багшийн намтар" зурагт номоосоо өргөн барилаа.Эрдэм номын мөр...

Дэлгэрэнгүй
Эрдмийн баяр 2026
Эрдмийн баяр 2026
2026-05-01

Номын нөхөд минь гурван жилийн сургалтаа дүүргэж эрдмийн баяраа (2026.05.01) хаврын адаг сарын шинийн 15-ны их адистид өдөр өргөн тэмдэглэлээ.Сэтгэлий...

Дэлгэрэнгүй
2026 оны "Мигзэмийн бүтээл"-ийн бүртгэл эхэллээ
2026 оны "Мигзэмийн бүтээл"-ийн бүртгэл эхэллээ
2026-01-05

2026 оны 1 дүгээр сарын 19 - 5 дугаар сарын 28 хүртэл Мигзэм бүтээлийг сүсэгтэн олон ном бясалгалд шимтэгч та бүхэнтэйгээ хамтарч хийхээр зорьж бүртгэ...

Дэлгэрэнгүй

Холбоо барих

Хэрвээ бидэнд илгээх хүсэлт байгаа бол доорх формыг бөглөн илгээгээрэй. Бид тантай хамгийн хурднаар холбогдох болно.

Манай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.

Борлуулалттай холбогдох

info@chukhagt-erdene.mn

Утсаар холбогдох

99135847, 91117901

Манай хаяг

ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот