БОГД ЗОНХАВЫН мэндэлсэн амар амгалангийн орон ГҮМБҮМ хийдэд зочилж "Алтан дончод" хурал хуруулах мөргөлийн аяллын бүртгэл эхэлж байна.
Мигзэмийн бүтээл гадаалаад ашдын ерөөл буянаа даатгах ховор боломжийг ашиглан хамтдаа явах "Гүмбүмийн мөргөл аялал"-д та бүхнийг урьж байна.
Аялал:
2026.06.27 – 2026.07.06-н хүртэл үргэлжилнэ.
Өдөр-1:
6 сарын 27-нд: УБ – Замын үүд: 16:20 цагт галт тэргээр явна.
Өдөр-2:
6 сарын 28-нд: Замын үүд – Эрээн – Хөх хот. Хөтөч Эрээн хотод жуулчдыг хүлээн авч, өдрийн хоолны дараа автобусанд суун Хөх хот орно. Буудалд буугаад оройн хоол иднэ.
Өдөр-3:
6 сарын 29-нд: Буудалдаа өглөөний цай уусны дараа автобусанд суун Өвөрмонголын музейг үзнэ. Өдрийн хоолны дараа Олон улсын худалдааны төв орно. Үдээс хойш 16 цагт галт тэрэгний буудалд цугларан 17:40 цагийн галт тэргэнд суун дараа өдрийн 14:00 цагт зорилтот газраа хүрнэ. (галт тэргээр нийт 20 цаг 20 минут явна) Хоол: өөрсдөө
Өдөр-4:
6 сарын 30-нд: Шининь гал тэрэгний буудлаас жуулчдыг тосон аваад Гүмбүм орно. Гүмбүмд очоод буудалд бууна. Оройн хоолны дараа чөлөөт цаг.
Өдөр-5:
7 сарын 01-нд: Гүмбүм хийдэд өглөө эрт гороонд явах, “Алтан дончод” хурал хуруулж ашдын ерөөл буянаа даатгана.
Өдөр-6:
7 сарын 02-нд: Өглөө Гүмбүм хийдээс Богд Зонхава өөрийн язгуурын багш Дондовринчэн ламын дэргэд шавилан хамт бясалгал хийж байсан агуйд очиж бясалгал хийх, Богд Зонхавын намтар түүхээс ярилцах, Дондовринчэн ламын мутрын дардас нүдээр үзэх зэргээр аялна.
Өдөр-7:
7 сарын 03-нд: Өглөө эрт гороонд явж, буудалд өглөөний цайгаа уугаад автобусанд сууж Шининь хотод төвөөр явж, бурхан шашны дэлгүүр орно. Өдөр хоолны дараа 15:50 цагт галт тэргэнд сууж дараа өдрийн 13:09 цагт Хөх хотод бууна.
Өдөр-8:
7 сарын 04-нд: Өглөөний цайны дараа Хөх хоттой танилцах аялал хийж Чингисийн талбайд дурсгалын зураг татуулж, Гуо-Мао худалдааны гудамжаар худалдаа хийх боломжтой. Өдрийн холны дараа Эрээн хотын чиглэлд хөдөлнө. Эрээн хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.
Өдөр-9:
7 сарын 05-нд: Эрээн – Замын үүд Энэ өдөр үдээс өмнө чөлөөт цагтай тул зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. 13:00 цагт зочид буудлаа хүлээлгэж өгөөд хилээр нэвтэрч Замын-Үүдэд ирж галт тэргэндээ суун Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Өдөр-10:
7 сарын 06-ны Өглөөний 09:20 цагт Улаанбаатар өртөөнд буун БНХАУ-аар хийсэн аялалынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн аялалаа баяртайгаар өндөрлөнө.
📍 Аялал гарах өдөр: 6-р сарын 27-нд
📍Аяллаас ирэх өдөр: 7-р сарын 6-нд
📍 Аяллын унаа: Галт тэрэг, Автобус
📍 Аяллын хугацаа: 9 шөнө / 10 өдөр
📍 Аяллын зардал: 2.700.000₮
📍Бүртгэл дуусах хугацаа: 06 сарын 13 хүртэл
📍 Аялалын хөтөлбөрийг чатаар авч болно.
🔻АЯЛЛЫН ТӨЛБӨРТ БАГТСАН ЗҮЙЛС:
✅УБ – Замын Үүд - УБ, Хөх хот - Шининь - Хөх хот чиглэлийн галт тэрэгний 2 талын билет /купе/
✅ Аяллын тохилог автобус
✅ 5 одтой зочид буудал
✅ Гүмбүм хийдэд Алтан дончод хуруулах өргөл
✅ Хот дотор болон хот хоорондын аяллын тээврийн зардал
✅ Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
✅ Мэргэжлийн туршлагатай хөтөч орчуулагч
✅ Даатгал.
📞 Мэдээлэл авах, бүртгүүлэх утас: 99135847; 91117901
Хаяг; ЧИНГЭЛТЭЙ дүүрэг СУИС-ийн баруун хойно Сан апартментийн (gs25-дэлгүүртэй барилга) оффиссийн 5 давхар 508 тоот.


Иргэний болоод дээдийн номын хос мэдлэгт шамдан суралцаж буй бяцхан ламаа нартаа "Бурхан багшийн намтар" зурагт номоосоо өргөн барилаа.Эрдэм номын мөр...
Дэлгэрэнгүй
БОГД ЗОНХАВЫН мэндэлсэн амар амгалангийн орон ГҮМБҮМ хийдэд зочилж "Алтан дончод" хурал хуруулах мөргөлийн аяллын бүртгэл эхэлж байна.Мигзэмийн бүтээл...
Дэлгэрэнгүй
Номын нөхөд минь гурван жилийн сургалтаа дүүргэж эрдмийн баяраа (2026.05.01) хаврын адаг сарын шинийн 15-ны их адистид өдөр өргөн тэмдэглэлээ.Сэтгэлий...
ДэлгэрэнгүйМанай Чухагт Эрдэнэ соёл гэгээрлийн төвтэй дараах, утас, и-мэйл хаягаар холбоо бариарай.
info@chukhagt-erdene.mn
99135847, 91117901
ЧД, 6-р хороо, 47Б, Сан апартмент, 5давхар 508 тоот